images

Хятад: Далайгаас хиймэл дагуул хөөргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-30


   Хятадын “Galactic Energy” хувийн компани өчигдөр “Ceres 1” зөөгч пуужингаар далайгаас хиймэл дагуул хөөргөлөө. Энэ нь Хятад улс далайгаас хиймэл дагуул хөөргөсөн 12 дахь тохиолдол болсон бөгөөд өмнө нь “Long March 11”, “Smart Dragon 3”, “Gravity 1”, “Ceres 1” зөөгч пуужинг ашиглаж байв. Энэ удаа янз бүрийн зорилгоор ашиглах зургаан хиймэл дагуулыг Шар тэнгисээс, дэлхийн агаар мандлаас 535 км өндөрт хөөргөсөн байна. “Galactic Energy” нь далайгаас хиймэл дагуул хөөргөсөн Хятадын хувийн хэвшлийн анхны компани аж. Анх 2023 оны есдүгээр сард, дараа нь өнгөрөгч тавдугаар сард хиймэл дагуул далайгаас хөөргөжээ. Тус компанийн “Ceres 1” зөөгч пуужин нь 20 метр өндөр, 1.4 метр голчтой бөгөөд 300 кг жинтэй хиймэл дагуул тээх хүчин чадалтай аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.