images

Шинжаанд анх удаа мазаалай үзэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-30


   Шинжаан-Уйгурын өөртөө засах орны зүүн этгээдийн Иү тойрогт мазаалай явж байхыг Хятадын Ойн академийн мэргэжилтнүүд хяналтын камераас олж харан зураг, бичлэгт үндэслэн баталгаажуулжээ. Иймд тус улсын төв телевиз Шинжаанд анх удаа мазаалай үзэгдсэн хэмээн онцлон мэдээлэхдээ "Хятадын хулсны баавгайтай адил Монголын үндэсний баавгай" гэсэн байна. Манай улс энэ оныг "Мазаалайг хамгаалах жил" болгон зарласан билээ. Монгол орны говьд амьдардаг мазаалай баавгайн тоо толгой 50 гаруй болж өссөн бөгөөд устаж буй амьтны ангилалд багтдаг. Эдгээр баавгай хил залгаа орших Өвөр Монгол, Ганьсу мужид нутаг сэлгэн амьдардаг байна. Харин Шинжааны орон нутгийн захиргаанаас Иү тойргийн Шямаяа тосгоны ойролцоо Монгол-Хятадын хилээс 20 км-ийн зайд 2020 оноос хойш мазаалай үзэгдэх болсон гэжээ. Мөн Монголын эрдэмтэд баавгайд зүүсэн сансрын мониторингийн дохиололтой хүзүүвчээр 2015 онд хил давсныг нь мэдсэн бөгөөд тухайн үед Иү тойрогт нэг сар гаруй болоод Монгол руу буцсан байна.

Хяналтын камерт бичигдсэн мазаалай баавгайн дүрс. 2021 оны гуравдугаар сарын 18.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.