Япон улс саран дээр буулгасан аппаратдаа "Баяртай" гэж хэлэв
Анд нөхдийн мэдээ
2024-08-29
Японы сансрын агентлаг өнгөрөгч даваа гарагт нэгдүгээр сард саран дээр амжилттай буулгасан SLIM сарнаа явагчтайгаа холбоо тасраад удсан тул даалгавраа дуусгавар болгосон гэдгээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, тус улсын Сансрын судалгааны агентлаг үйл ажиллагаагаа зогсоох тушаалыг SLIM-д өнгөрөгч баасан гарагийн орой илгээсэн байна. Харин өнгөрсөн найман сарын хугацаанд гаргасан үр дүнг нь намар тусад нь нарийвчлан тайлагнахаар болжээ. Тус улс өнгөрөгч нэгдүгээр сарын 20-нд саран дээр аппарат буулгаснаар ийм амжилтад хүрсэн ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа орох тав дахь орон болсон билээ. Төхөөрөмж сарны гадаргуу дээр буухаар төлөвлөсөн газраасаа 55 метр зайтай газар буусан бөгөөд арав хоногийн дараа холбоо тасраад буцаж холбогдсоноос гадна ийм үйл явдал хэд хэд болжээ. Аппарат саран дээр буухдаа тооцоолсноос өөрөөр бууж нарны хавтангаа буруу зүгт харуулснаас эрчим хүч авч өөрийгөө цэнэглэж чадахгүй байгаа нь төслийг дуусгавар болгох шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.