images

Алматы: Санхүүгийн салбарын Азийн хамгийн том уулзалт болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-29


   Казахстаны нийслэл Алматы хотод ирэх сарын 9-12-ны өдрүүдэд Ази-Номхон далайн бүсийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 26 дахь удаагийн уулзалт болох гэж байна. 1997 онд байгуулагдсан энэ байгууллагын 2024 оны уулзалтад Монгол, Хятад, Япон, Энэтхэг, Иран, Балба, Шри Ланка, Вьетнам, Индонез, Пакистан болон Америк, Европын үнэт цаас, бирж, клирингийн 40 гаруй байгууллагын 150 төлөөлөгч оролцох юм байна. Тэд дижитал шилжилт, үйлчилгээний чанар, эдийн засгийн өсөлт, үнэт цаасны зах зээлийн талаар хэлэлцэн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, биржийн туршлага солилцох юм. Арга хэмжээг зохион байгуулах Казахстаны Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд гурван сая брокер бүртгэлтэй байдаг ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.