images

Монгол дахь Казахстаны Элчин сайдын яам үндэсний тоглоомын клуб нээв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-29


   Түрэг хэлт орнууд болох Казахстан, Киргизстан, Турк, Азербайжан болон Монгол, Хятадын казах иргэдийн тоглодог тогуз кумалак тоглоомын клуб Монгол дахь Казахстаны Элчин сайдын яаманд нээгдлээ. Монголоор есөн чулуу гэсэн утгатай нэр бүхий энэ тоглоомын ДАШТ 2010, 2012, 2015, 2017, 2019 онд Казахстан, Чех, Турк улсад болжээ. Улаанбаатар дахь Монголын тогуз кумалак тоглоомын холбооны дэмжлэгтэй байгуулсан клубын нээлтэд тус холбооны дарга Нурбек Жыргаулы, УИХ-ын гишүүн Б.Бейсэн, Ардын уран зохиолч Султан Таукейулы болон наадгайчид оролцсон байна. Монгол дахь холбоо нь 2014 онд байгуулагдсан ч албан ёсоор анх удаа клуб нээж буй нь энэ аж. Уг тоглоомоор Баян-Өлгий аймгийн иргэд өргөн дэлгэр нааддаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.