images

Чингис хаанаас эхэлсэн Казахын хааны удмын тухай бичгийн дурсгал Истанбулд олджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-29


    1334 онд бичигдсэн 96 хуудас бичгийн дурсгал Истанбул хотоос олдсон тухай Казахстаны Соёл, мэдээллийн яам мэдээлэв. Уг дурсгалд Казахын хант улсын хоёр дахь султан Жанибекийн дээд удмыг тоочин өгүүлсэн бөгөөд Чингис хаанаас Алтан ордны хаан Узбекийн эцэг хүртэл бичжээ. Узбек нь Алтан орд улсын хаан Мөнхтөмөрийн ач, Тогрулын хүү бөгөөд түүний хаанчлалын үед Алтан орд улс хөгжлийнхөө дээд цэгт хүрч байсан түүхтэй. Тэрбээр энэ улсын хаан ширээнд бараг 30 жил суусан юм. Казах судлаач, архивын ажилтан Өмырбек Канайн олсон 96 хуудас эх бичгийн хуулбарыг Казахстан улсад өгөх гэж байгаа гэнэ. Улмаар судалгааг үргэлжлүүлэн хийх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.