images

Монгол зохиолчийн ном франц хэлээр хэвлэгджээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-25


     Эдийн засагч, доктор Б.Отгонтөгсийн “Нүүдэлчин охин” ном франц хэлээр хэвлэгдэн гарлаа. "Borealia éditions” хэвлэлийн газрын эрхлэн гаргасан уг номд 70 орчим жилийн өмнө Хөвсгөл нуурын орчим төрж өссөн малчин айлын охин Цайваны тухай өгүүлэх аж. Цайван охин сумын дунд сургуульд сурч төгсөөд нийслэл хотод ирж МУИС-д суралцана. Тэгээд төгссөнийхөө дараа төрсөн нутагтаа очиж ажиллахаар явдаг. Энэ үйл явдлаар номын зохиолч Б.Отгонтөгс ээжийнхээ бага нас, хүсэл тэмүүллийг илэрхийлжээ. “Borealia éditions” хэвлэлийн газар өмнө нь зохиолч Л.Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх", С.Эрдэнийн "Хүрэл зүрх" роман, яруу найрагч Л.Өлзийтөгсийн хэд хэдэн бүтээлийг орчуулагч Р.Мөнхзулын орчуулгаар франц хэлээр гаргаж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.