Орхон аймаг авто тээврийн шинэ төвтэй боллоо
Хөдөөгийн баясгалан
2024-08-28
Орхон аймагт улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр оруулалтаар Авто тээврийн төв барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Нийт гурван давхар, 658.2 м/кв талбайтай тус төв нь 1800 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай ажээ. Мөн 300 орчим автомашины зогсоолтой, В1 давхартайгаас гадна тусгай хэрэгцээт иргэдийн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлжээ. Шинэ төвд "Монгол шуудан" ХК, банк болон үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах ба төрийн үйлчилгээний цахим төхөөрөмжийг байршуулсан байна. Харин өмнө нь авто буудлын чиглэлээр ашиглаж байсан Барилгачдын талбайд аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн талбай байгуулахаар зургийг нь боловсруулж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.