images

“Nvidia” компани япон хэлний өгөгдөлд суурилсан хиймэл ухаан хөгжүүлэхэд тусална

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-28


   АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Nvidia” компани япон хэлний өгөгдөлд суурилсан бүтээгч хиймэл оюун ухаан (generative artificial intelligence) хөгжүүлэхэд туслахаар болсноо даваа гарагт зарлалаа. Бүтээгч хиймэл оюун ухаан гэдэг нь зураг, бичвэр зэрэг төрөл бүрийн контентыг өгөгдөлд үндэслэн боловсруулдаг хиймэл оюун ухааны нэг төрлийн технологи юм. Харин "Nvidia" компани энэ төрлийн хиймэл оюун ухааныг бүтээхэд туслах үйлчилгээ үзүүлж шаардагатай хэрэглүүрүүдээр хангадаг бөгөөд энэ удаа япон хэл дээрх өгөгдлийг бүтээгч хиймэл оюун ухаанд ашиглахад Токиогийн технологийн институт, “Rakuten” групптэй хамтран ажиллахаар болжээ. Өнгөрөгч гуравдугаар сард “Nvidia компанийн захирал Жэнсэн Хуан "Япончууд өөрсдийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хэрэгтэй" гэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.