images

Бээжинд хүн дүрст роботуудыг танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-27


   Бээжин хотод энэ сарын 21-25-ны өдрүүдэд Дэлхийн роботын бага хурал болсон билээ. Энэ хуралд 169 компани оролцож роботын загвараа танилцуулснаас 27 нь биетээр авчирчээ. Үзэсгэлэнд танилцуулсан роботуудын нэг нь Илон Маскийн “Tesla” компанийн бүтээсэн "Optimus" юм. И.Маск өмнө нь роботоо хувцас эвхэж, хоол хийж, гэр цэвэрлэж, хүүхдийн хичээл давтуулах чадвартай хэмээсэн бол ийм роботуудыг ирэх жил үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Хурлын үеэр танилцуулсан роботын зарим нь хятад ханзаар уран бичих, уламжлалт тулааны урлагийн хөдөлгөөн үзүүлэх зэрэг үйлдэл хийж үзэгчдэд харуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.