images

Японы Гадаад хэргийн сайд намын даргын сонгуульд өрсөлдөхөөр боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-27


   Японы Либерал ардчилсан намын даргын сонгууль ирэх есдүгээр сард болох гэж байгаа билээ. Энэ сонгуульд одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида оролцохгүй гэдгээ зарласан бөгөөд хэд хэдэн улс төрч эмэгтэй нэр дэвшиж болзошгүй байгаа нь дараагийн ерөнхий сайд эмэгтэй хүн болж магадгүй гэсэн таамагт хүргээд буй. Тэгвэл энэ сонгуульд Гадаад хэргийн сайд Ёоко Камикава нэр дэвшихээр болжээ. Тэрбээр парламент дахь намынхаа гишүүдээс 20 хүний дэмжлэгийг хүлээснээр намын даргад өрсөлдөх эрхээ олж аваад байна. Ирэх сонгуульд Либерал ардчилсан намын тэргүүний суудалд парламентын 10 гаруй гишүүн өрсөлдөхөөр байгаа бөгөөд намынхаа бусад хууль тогтоогчдоос хамгийн багадаа 20 хүний дэмжлэгийг хүлээж байж нэр дэвших эрхтэй болдог дүрэмтэй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.