images

Хөххот: Дауны синдромтой хүмүүс ажилладаг баншны газар нэрд гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-27


   Өвөр Монголын Хөххотод амтат баншаараа алдаршиж буй “Xiaoboyaohong” зоогийн газар Дауны синдромтой хүмүүсийг ажилд авдгаараа нэрд гарч байна. Зоогийн газрын ажилчдын хагас нь Дауны синдромтой бөгөөд тооцоо хийгч, цэвэрлэгч, тогоочоор ажилладаг. Энэ зоогийн газрын эзэн Хон Бо генийн өөрчлөлтийн улмаас хөгжлийн чадвар муудсан хүмүүст туслахаар ийм санаачилга гаргасны учир нь түүний Дауны синдромтой хүү болон хүүгийнх нь найз байсан аж. Тиймээс эхлээд ийм эмгэгтэй хүмүүсийг цуглуулан банш хийхийг зааж өгөөд, улмаар газар тариалангийн ажлаа орхин зоогийн газар нээжээ. Хон Богийн энэ санааг дэмжиж Чэн Вэйдун хэмээх хүн Шаньси мужийн Хуайжэнь хотод “Xiaoboyaohong” зоогийн газрын салбарыг байгуулсан нь Хөххотоос 200 км-ын зайд оршдог байна. Хон Богийн зоогийн газар улам нэрд гарсаар өдгөө долоон салбартай болсон бол сургалтад нь 79 хүн сууснаас 34 нь янз бүрийн баншны газарт ажиллаж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.