К.Рональду Инстаграмд ганц пост оруулаад 3.4 сая доллар олдог
Анд нөхдийн мэдээ
2024-08-26
Их Британид төвтэй “Hopper HQ” өгөгдөл шинжлэх компани нөлөөлөгчдийн Инстаграм хаягтаа оруулдаг нэг постны үнийг судалж “2024 Instagram Rich List” жагсаалт гаргалаа. Жагсаалтыг хөлбөмбөгчин Криштиану Рональду тэргүүлжээ. Түүний Инстаграмд оруулдаг нэг постны үнэ 3.432 сая доллар буюу 11.5 тэрбум төгрөг аж. Харин Өмнөд Солонгосын алдартнуудыг к-поп хөгжмийн охидын хамтлаг болох “Blackpink”-ийн гишүүд тэргүүлсэн байна. Хамтлагийн дуучин Жэнни нэг пост оруулахад 686 сая вон буюу 511 мянган долларын төлбөр авдаг гэнэ. Энэ амжилтаараа тэрбээр 36 дугаарт жагссан бол нэг хамтлагийн гишүүн Лиса нь 29 дүгээрт жагсав. Тэрбээр тайланд гаралтай, 104 сая дагагчтай бөгөөд нэг постны төлбөр нь 836 сая вон буюу 623 мянган доллар юм. Харин хамтлагийн бусад гишүүд болох Жисүү, Рөүз нар 474,472 мянган долларын үзүүлэлтээр 40, 42 дугаар байрт орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.