images

Япон: Монгол, Сибирийн хорих лагерьт нас барсан цэргүүдийн дурсгалыг хүндэтгэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-26


   Япончууд наймдугаар сарын 23-нд Дэлхийн II дайны дараа Монгол, Сибирийн хорих лагерьт хоригдон албадан хөдөлмөр эрхэлж байгаад нас барсан цэргүүдийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 79 жилийн өмнө 1945 оны наймдугаар сарын 23-нд И.Сталины шийдвэрээр Солонгосын хойг, Манжуурт байсан цэргийн хоригдлуудыг Монгол болон ЗХУ-ын Сибирьт ажиллах хүч болгон илгээжээ. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны тооцоогоор дайнд ялагдсаны улмаас шоронд хоригдсон цэргийн тоо 575 мянгад хүрсэн байна. Токиод болсон энэ жилийн гашуудлын үйл ажиллагааны үеэр сайн дурын ажилтнууд 46300 хоригдлын нэрийг цахимаар уншжээ. Жагсаалтыг хоригдож байсан цэргүүдийн нэг Цүнэо Мүраяама 1996 оноос эхлэн арван жилийн хугацаанд үйлдсэн байна. 1991 онд Япон, ЗХУ гэрээ байгуулж 30 мянга гаруй хохирогчийг нутагт нь буцаасан бөгөөд өдгөө 3000 орчим нь амьд байдаг аж. Гэхдээ тэдний нас хэдийнэ 100 давсан гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.