images

Баянхонгорын тариаланчид Хятадад суралцаж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2024-08-26


   Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн долоон техникч Ганьсу мужийн Жючуань хотод тусгай сургалтын курсэд хамрагдаж байна. Найм хоног үргэлжлэх энэ сургалтад Баянхонгор сумынхан хамрагдаж байгаа бөгөөд тус аймаг Жючуань хоттой өнгөрсөн онд ах, дүүгийн харилцаатай болжээ. Тиймээс хятадууд тус аймгийн 195 м/кв талбайд хоёр хүлэмж байгуулж өгсөн аж. Улмаар Жючуанийн хөдөө аж ахуйн, технологийн үйлчилгээний төвийнхөн Баянхонгорт удаа дараа очиж орон нутгийн хөдөө аж ахуйн техникчдэд тусалж, сургалтад хамруулсан байна. Өнөөдрийн сургалт нь Хятадад болж буй хоёр дахь сургалт болж байгаа аж. Энэ удаа говьд тохирсон хүлэмжийн “Нэг өөрчлөлт, гурван хувьсал” тариалангийн технологийн талаар сургалт орж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.