Өвөр монгол малчны тухай кино Венецийн наадмын дэлгэцнээ гарна
Анд нөхдийн мэдээ
2024-08-26
Германы “Pluto Film” компанийн “To Kill a Mongolian Horse” кино энэ сарын 28-нд эхлэх Венецийн кино наадмын дэлгэцнээ гарснаар нээлтээ хийх гэж байна. Энэ киног Хятадын кино зохиолч, найруулагч Жян Шяошуан сайн найз Сайнаагийнхаа амьдралын түүхээс сэдэвлэн бүтээжээ. Өвөр Монголын малчин залуу Сайнаа мал маллахаа больж ажил хайж яваад жуулчдад зориулан морины нуруун дээр үзүүлбэр үзүүлдэг ажилтай болж байгаа тухай кинонд үзүүлэх аж. Жян Шяошуан 2022 онд “Graveyard of Horses” кино бүтээсэнд мөн л Сайнаа тоглосон байна. Энэ удаагийн киноны продюсераар малай, америк, хонконг, солонгос, япон хүмүүс хамтран ажилласан аж. Киноны төсөл өнгөрөгч 2023 онд Бусан хотод болсон 26 дахь удаагийн “The Asian Project Market” шагналд нэр дэвшиж ялагч болсноор тэтгэлэг хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.