images

Камала Харрис нэг сарын дотор 500 сая долларын хандив цуглуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-21


   АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис ирэх 11 дүгээр сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Жо Байдены оронд нэр дэвшихээр болсон билээ. Тэрбээр нэр дэвшигчийн жагсаалтад долоодугаар сарын 21-нд орж ирсэн бөгөөд өнөөг хүртэлх яг нэг сарын хугацаанд 500 сая долларын хандив цуглуулж чадсан нь урьд өмнө байгаагүй өндөр дүн болоод байна. К.Харрис нэр дэвшихээр болсноо зарласан эхний долоо хоногийн кампанит ажлынхаа үеэр 200 сая долларын хандив цуглуулсан. Улмаар долоодугаар сар дуусахад 310 сая долларт хүрсэн билээ. Гэтэл Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өнгөрөгч долоодугаар сарын эцэс гэхэд 138.7 сая доллар цуглуулсан байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.