images

Японы гүнж дохионы хэлээр үг хэлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-21


   Японы угсаа залгамжлах ханхүү Акишиногийн бага охин болох гүнж Како Токиод болсон дохионы хэлний уралдааны нээлтэд оролцохдоо дохионы хэлээр үг хэллээ. Уг арга хэмжээ нь Японы ахлах сургуулийн сурагчдын дунд болдог 41 дэх удаагийн дохионы хэлний илтгэлийн тэмцээн ажээ. Гүнж Како таван минутын турш үг хэлсэн бөгөөд “Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн зовлонг ойлгож, дохионы хэлний мэдлэгээ сайжруулахыг олон нийтэд уриалж байна” гэжээ. Уг тэмцээнийг Японы Сонсголгүй хүмүүсийн холбооноос бусад байгууллагатай хамтран дохионы хэл, нийгмийн халамжийн боловсролын ойлголтыг түгээх зорилгоор зохион байгуулдаг. Како гүнж 2021 оноос хойш энэ холбоонд цагийн ажил хийж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.