images

Өмнөд Солонгосын дуучид юуны учир уучлал гуйв?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-21


   Өмнөд Солонгосын эрх чөлөөний өдөр наймдугаар сарын 15-нд тохиож бүх нийтээр амардаг билээ. Учир нь, энэ өдөр солонгосчууд Японы 35 жилийн колоничлолоос гарч эрх чөлөөтэй болжээ. Гэтэл алдартай к-поп од болох TXT хамтлагийн дуучин Ёнжун, “Stray Kids” хамтлагийн дуучин Феликс нар эрх чөлөөний өдрөөр цахим хуудастаа япон контент хуваалцсаны улмаас буруудаад байна. Тодруулбал, Ёнжун Японы гудамжинд даруулсан зургаа нийтэлж, Феликс шүтэн бишрэгчидтэйгээ харилцдаг “Bubble” платформдоо хүмүүстэй ярилцаж байхдаа япон анимэ чэллэнжийн тухай дурдсанаар цахим орчинд шүүмжлэлд өртжээ. Тиймээс Ёнжун “Weverse” платформоор дамжуулан уучлал гуйхдаа “Би үндэсний эрх чөлөөний өдрийн ач холбогдол, түүхэн утга учрыг хүндэтгэлгүйгээр зураг оруулж алдаа гаргалаа. Энэ үйлдлээс минь болж эмзэглэсэн бүх хүнээс уучлал гуйя” гэж бичсэн байна. Харин Феликс "Bubble" дахь албан ёсны хаягаараа дамжуулан уучлал гуйжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.