images

Хойд Солонгосын цэрэг Өмнөд Солонгосын хилийг давжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-20


    Хойд Солонгосын нэгэн цэрэг өнөө өглөө үүрээр Солонгосын хойгийн зүүн хэсгээр Өмнөд Солонгосын хилийг давсан талаар “Yonhap” мэдээллийн агентлаг уламжиллаа. Өмнөд Солонгосын цэргүүд оргодлыг хоёр улсын хилийг тусгаарлаж буй цэрэггүй бүсийн доторх хилийн шугамын хойд хэсгээс илрүүлж Өмнөдөд саадгүй нэвтрэхэд нь тусалсан байна. Тус улсын Штабын дарга нарын нэгдсэн хороо оргодлыг цэрэг мөн болохыг баталж ямар учраас хэрхэн оргосныг шалгаж байгаагаа мэдээлжээ. Гэхдээ оргодол цэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэ үйл явдлаас хоёр долоо хоногийн өмнө Хойд Солонгосын иргэн Хан мөрнөөр сэлж Өмнөд Солонгост ирсэн билээ. Энэ оны эхний хагасын байдлаар Хойдоос Өмнөдөд 105 оргодол очсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс зургаагаар олон аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.