images

"Монголын нууц товчоо"-нд гардаг Туул, Гачуурт, Улиастай

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2022-11-24


     Тоорил хан эчрүүн, Бурхан Халдуны хяраар Өхөрт жубур дайран, Гачуурт сүвчид, Улиаст сүвчид дайрч ан гөрөө инү авлаад Туулын Хар түнийг зорин эчвэй.     

     Одоогийн Сэлэнгэ аймаг, Өвөр Байгалаар нутагтай мэргидүүдийн газраас буцахдаа Тэмүжин, Жамуха нар шууд Хорхоног жубур руу явсан бөгөөд Тоорил ханы дайрч явсан газруудын нэрс өнөөдөр ч мөн тэр үеийнхээрээ буй нь үнэхээр гайхамшиг. Гачуурт хийгээд Улиастайг дайран ан гөрөө авлаж явсаар Туулын хар түнээ буцсаныг үзэхүл Хэрэйд аймгийн гол хүрээ одоогийн Улаанбаатар хот хавиар төвлөж байжээ.

     Газар усны нэр гэдэг ихэвчлэн уул усны эзэн тэнгэрийн алдар цол байдаг. Тиймээс Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Идэр, Байдраг, Халх гол, Баргажин, Алтай, Хангай, Хар зүрх, Хөлөн нуур, Буйр нуур, Хөх нуур зэрэг “Монголын нууц товчоо”-нд бичигдэх үеийн нэрээ түүнчлэн хадгалсан газар бүрт өвөг дээдсийн маань амьд түүхийг мэдэх түм буман настай сүнс сүлдэр онгологдсон буй. Хойчийн ирээдүйд бид оюун санааны илүү дээд түвшинд хүрч цаг хугацааны хашилт хязгаарт баригдалгүй, мөнхийн ухамсарт сүнсний мэдээллийг тайлж унших замыг олно буй за. Тэр үүд оньсыг нээх түлхүүр “Нууц товчоо”-нд байж мэднэ.

Г.Аюурзана. “Тэнгэрийн судар” номоос

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.