images

Хэнтий: Хаагдсан уурхайд цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-08-09


   Хэнтий аймгийн Батноров сумын нутагт 1954 онд байгуулагдсан Бэрхийн уурхайг түшиглэн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг байгууллаа. Улсдаа анхдагч болж буй тус төвийг өчигдөр Бэрх хотын 70 жилийн ойн өдөр нээж, нээлтийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ. Тус төв нь уул уурхайн мэргэжлийн оюутан судлаачид сургалт судалгааны бааз болохоос гадна далд уурхайн музей нь газрын доорх малталт, уулын ажлын дарааллыг бодит үзмэрүүдээр харуулах зорилготой юм. Мөн ойн өдрүүдээр “Бэрх уул” ХХК болон "Эрдэнэс" клубын гишүүд үе үеийн уурхайчдын дурсгалд зориулан “Уурхайчин” цэцэрлэгт хүрээлэнг нээв. Уг цэцэрлэгт хүрээлэнг газрын гүний 45 метрт, 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбайд байгуулжээ. Далд уурхайн музейд уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Очир­ваань бурханы танхим, Монголын үйлдвэрлэлийн түүхийн танхим, Монголын уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт" үйлдвэрийн нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, Оюутолгойн уурхайн түүхийн танхим, "Уурхайчин" цайны газар, уулзалтын өрөө, хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, айдсын өрөө, усан хүрхрээ зэргийг цогцоор нь байгуулсан байна. 

Гэрэл зургийг: Aruukhan.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.