Ховд аймгийн музейг Галдан бошигт хааны нэрэмжит болгожээ
Хөдөөгийн баясгалан
2024-08-05
Галдан бошигт хааны мэндэлсний 380 жилийн ойн баяр наадам Ховд аймагт өнгөрсөн дөрвөн өдрийн турш болж өндөрлөлөө. Ойн хүрээнд Ховд аймгийн музейг аймгийн ИТХ-ын шийдвэрээр Галдан бошигт хааны нэрэмжит болгожээ. Мөн музейн хамт олон ойд зориулсан "Мөнхөд дурсагдах баатар" сэдэвт үзэсгэлэн зохион байгуулсныг 500 гаруй хүн үзэж сонирхжээ. 3000 гаруй ховор үзмэртэй тус музей анх 1950 онд Орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагджээ. Улмаар 1967 онд Орон нутаг судлах музей, 1991 онд Аймгийн музей болон өргөжсөн байна. Мөн музей нь баруун Монголын түүх соёл, олон угсаатны бүлгүүдийн ёс заншил, соёлын томоохон төв гэгддэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.