Ордос хотын номын сан
10 баримт
2024-07-18
Өвөр Монголын Ордос хотын төв номын сан монгол угсаатнууд төдийгүй жуулчдын очиж үзэх дуртай газруудын нэг юм. Уг номын сангийн талаар арван баримт хүргэе.
1. Ордос хотын номын сангийн барилга гурван номыг босгож тавьсан мэт хэлбэртэй, найман давхар өндөр, 2300 уншигчийн суудалтай. Мөн хотын шинэ дүүрэгт шинэ музейн дэргэд байрлалтай учраас жуулчид уг содон хийцтэй барилгын гадна зураг даруулах дуртай гэнэ.
2. Тус номын сангийн Монгол номын тасгийн ажилтан Тана “China Daily” сонинд “Монгол номын уншлагын танхим тийм ч олон уншигчгүй. Гэхдээ энэ танхимын хамгийн их уншдаг ном нь голуудын тухай монгол роман” гэжээ.
3. Мөн Монгол номын уншлагын танхимыг Монголын уран зохиол, академик судалгааны бүтээлийг хамгаалах, цуглуулахад ашигладаг байна.
4. Тус номын сангаас өнгөрсөн жил Лэй Жинжин гэдэг эмэгтэй 540 ном гэрээр авч уншсан нь дээд амжилт болжээ. Тэрбээр тав болон нэгдүгээр ангийн хоёр хүүхдэдээ тогтмол ном авч уншуулсан нь ийм үр дүнд хүрсэн аж. Лэй Жинжин Ордос хотын төв номын сангаас сүүлийн арав гаруй жил тогтмол шалгаруулж буй шилдэг 10 уншигчийн тоонд багтсаар иржээ.
5. Ордос хот хоёр сая гаруй хүн амтай хэдий ч тус номын сангаар жилд дунджаар 700 мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Тэдний ихэнх нь хүүхэд, залуус.
6. Гэхдээ 2023 онд 1.3 сая хүн үйлчлүүлснээс зөвхөн наймдугаар сард 180 мянган хүн үйлчлүүлж түүхэн дээд амжилт тогтоосон байна.
7. Тус номын сангаар үйлчлүүлэгчдийн хөл зун, өвлийн улиралд эрс нэмэгддэг.
8. Зарим уншигч нь гэр бүлээрээ чемодан чирч ирээд нэг дор 30 гаруй ном гэрээр авч явдаг аж.
9. Номын сангаас нэг хүн нэг дор гэрээр авч явах номын тоо дээд тал нь найм байдаг.
10. Хэдий олон уншигчтай ч номын сан ердөө 50 гаруйхан ажилтантай. Учир нь, арав гаруй жилийн өмнө ухаалаг технологи нэвтрүүлсэн тул хүүхэд, залуус автомат машин ашиглан гэрээр авч явах номоо сонгож авдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.