images

10 баримт: Чингисийн одонтой америк хүн

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-23


  1. 1. Жэк Уэтерфорд 1946 онд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Коламбиа хотод Америкийн армийн хошууч Грэг Уэтерфордын долоон хүүхдийн ууган нь болон мэндэлжээ.  
  2. 2. Тэрбээр 1967 онд Өмнөд Каролинагийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бол 1972, 1973 онуудад тус сургуульдаа социологи, антропологийн мастерын зэрэг, 1977 онд Сан Диего хот дахь Калифорнийн их сургуульд антропологийн докторын зэрэг тус тус хамгаалжээ.
  3. 3. Монголд анх 1990 онд Хархорин хот дахь Түрэгийн булшийг судлахаар хөл тавьжээ.
  4. 4. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номоо 2004 онд хэвлүүлсэн нь 21 хэлээр орчуулагдсан бөгөөд хамгийн түрүүнд орчуулагдсан гадаад хэл нь турк хэл юм.
  5. 5. Тэрбээр энэ номынхоо борлуулалтыг эхлүүлэхдээ өөрийн найз, залуу лам Батсайханаар өдөр судар үзүүлж товлоод яг тэр өдрөө худалдаанд гаргаж байв.
  6. 6. 2006 онд “Алтан гадас” одон хүртсэн.
  7. 7. Зохиолч Б.Наминчимэд, сэтгүүлч Ш.Сүхбаатар, улс төрч Ц.Оюунгэрэл нарын хамтаар 2010 онд “Жэк Уэтерфорд” санг байгуулсан нь одоо ч идэвхтэй ажиллаж байна. 
  8. 8. Хоёр хүүхэдтэй, хоёулаа Монголд ирж үзжээ. Зургаан ачтайн хамгийн том нь 20 настай.
  9. 9. Тэрбээр Монголын түүхээс гадна уугуул америкчуудын соёл, ХХ дугаар зууны Конгресс дахь америкчуудын улс төрийн соёлыг судалдаг, эдгээр сэдвээр 1981 оноос хойш ном бичсэн нь өдгөө 20 гаруй болжээ.
  10. 10. Жэк Уэтерфорд Миннесота мужийн “Macalester” коллежид антропологийн профессор багшаар ажилладаг, тус мужийн Чарльстон хотод эхнэрийн хамтаар амьдарч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Энд тэндхийн санд энэ Наминчимэд, Оюунгэрэл хоёр л явж байх юм даа кк

    2022-11-23

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.