images

Зураач Л.Өнөрчимэг Чингис хааны эш хөргийг зуржээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-23


     Монгол цэргийн музейн интерьер дизайнер, сэргээн засварлагч, Соёлын тэргүүний ажилтан зураач Л.Өнөрчимэг Чингис хааны эш хөргийг зурснаа олонд толилуулав. Тэрбээр Монгол цэргийн музей, ШУА-ын Археологийн хүрээлэнтэй хамтран өчигдөр нээсэн “Талын монгол дайчид” үзэсгэлэнд зориулан Чингис хааны хөргийг гурав хоногийн хугацаанд зурсан байна. Энэ хөрөг түүний Монгол цэргийн музейд ажиллаж эхэлснээс хойшх 23 дахь бүтээл болжээ. Харин тэр дундаас хамгийн чансаатайд тооцогдох тав дахь бүтээл нь хэмээн үзж буйгаа тэрбээр өөрөө хэлжээ. Л.Өнөрчимэг цахим хуудсаараа дамжуулан “Би өөрийнхөөрөө Чингис хаанаа сар гаруй хугацаанд хоёр янзаар зураад дуусч байтал гуравхан хоногийн өмнө эш хөрөг шүү, Ерөнхийлөгчийн зарлигаар шүү гэж үүрэгдлээ. Гурван өдөр шөнөжин нойр хоолгүй чармайж зурав. Одоо ганцхан цагийн хугацаа үлдлээ. Чингис хааны эш хөргөө зурж дуусаад 10:30 цаг гэхэд Монгол цэргийн музейд очсон байх болно” хэмээн хуваалцсан юм.

    Зураач Л.Өнөрчимэг албан байгууллагуудад Чингис хааны эш хөргийг залах тушаал гаргаснаар янз бүрээр зургийг нь хэвлэж байгаа тул стандарт тогтоох хэрэгтэйг Батлан хамгаалах яамны “Соёмбо” сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.