images

Даланзадгад: Гэр хорооллын 132 айлыг цэвэр, бохирын шугамд холбов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-22


     Өмнөговь аймгийн төвийн гэр хорооллын 132 айлыг цэвэр бохирын төвлөрсөн шугамд хөнгөлөлттэй нөхцөлөөр холбохоор болжээ. Үүнийг ЗДТГ, орон нутгийн өмчит "Гүний ус" ХХК-тай хамтран зохион байгуулж, 60 хувийг орон нутгийн төсөв, хөтөлбөрөөс, 40 хувийг айл өрх өөрөө хариуцан холболт хийлгэхээр зохицуулсан байна. Даланзадгад сум найман баг, 71 мянган хүн амтай бөгөөд дийлэнх баг нь гэр хорооллоос бүрддэг. Айл өрхүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр цэвэр, бохирт холбох энэ ажлыг мөн ирэх онд үргэлжлүүлэн хийх аж. Эзэмшлийн газартаа хувийн орон сууцаа бариад цэвэр бохироо шийдвэрлэж чадаагүй айл өрхүүдийн хувьд хамгийн таатай нөхцөл бүрдсэн нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.