Хэнтий аймгийн Дадал сум хатуу хог хаягдлын байгууламжтай болов
Хөдөөгийн баясгалан
2024-06-27
Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж хөрсний хамгаалалттай 28000 м3 багтаамжтай, хатуу хог хаягдлыг дарж булшлах байгууламж ашиглалтад орууллаа. Тус байгууламж нь олон улсын стандартад нийцсэн, хөрсийг бохирдуулдаггүй, байгаль орчинд ээлтэй технологи гэдгээрээ онцлог юм. Хог хаягдлын байгууламж дотор ариун цэврийн өрөөтэй, дулаан, тохилог орчин бүрдүүлсэн 10х5 метрийн харьцаатай дүнзэн харуулын байр, орчныг гэрэлтүүлэх цамхаг гэрлүүд, хог ачсан машины жин хэмжигч, сайжруулсан шороон зам зэргийг цогцоор нь шийдсэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжүүлж буй уг төслөөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд 50500 м3, Ханх суманд 15180 м3 багтаамжтай хатуу хог хаягдлын ландфилл байгуулах юм. Хатуу хог хаягдалд хүнс, цаас, даавуу, хуванцар, шил сав, металл, үнс ордог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.