images

Хятадын хамгийн том сонинд монгол хөөмийн тухай

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-22


     Хятад улсаас англи хэл дээр эрхлэн гаргадаг “People’s Daily” сонины өдөр тутмын таблойд хувилбар болох “The Global Times” сонины чөлөөт цаг, соёл урлагийн буланд монгол хөөмийн тухай нийтлэл гарчээ. Тэд Өвөр Монголын хөөмийн соёлын талаар ийн нийтлэхдээ Монгол, Орост байдаг гэсэн байна. Хөөмий нь 12 дугаар зуунд Алтайн уугуул иргэдийн дунд үүсч, өргөн уудам нутагтаа дэлгэрсэн хэмээжээ. Мөн Монголын угсаатны бүлгүүдийн эртний урлагийн нэг хөөмий анхны дуулах урлагийн олон элементийг хадгалж үлдснийг дурдсан аж. Гэвч Өвөр Монгол болон Шинжааны Алтайчууд дунд хөөмий бараг устаж байгааг хөндсөн байна. Тэднийг 1990-ээд оноос Монголоос уригдаж ирсэн хөөмийчдөөс сонссон лекц, тайзан дээрх хөөмийн тоглолтуудаас бага сага зүйл суралцсныг онцолжээ. Улмаар энэхүү өвөрмөц сонин дуулах урлагийг хадгалж үлдэх чухал тул 2019 онд Хятадын үндэсний соёлын биет бус өвөөр бүртгэсэн гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.