images

Дундговь: Уяач Э.Улаанхүүг 10 сая төгрөгөөр урамшуулжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-06-04


   Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өчигдөр Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд цолоо ахиулсан болон түрүүлсэн баг, тамирчид, амжилт гаргасан уяачдаа хүлээн авч уулзжээ. Энэ үеэр даян мэргэн харваач Ө.Хатанболор, улсын өсөх идэр начин Э.Даш, аймгийн алдарт уяач Э.Улаанхүү нарыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулсан байна. Ө.Хатанболор нь үндэсний сурын харваагаар арван жил хичээллэж, улсад хоёр удаа түрүүлсэн бол Э.Даш үндэсний бөхийн барилдаанд тав даван шөвгөрч өсөх идэр чимэг нэмсэн билээ. Харин Э.Улаанхүүгийн уясан үрээ шүдлэн насанд түрүүлсэн юм. Засаг дарга мөн улсын наадмын шагайн харваанд дэд байрт шалгаран “Хошой мэргэн” цол хүртсэн Ц.Отгонбаяр ахлагчтай багт 10 сая, ахмадын шагайн харваанд түрүүлсэн Г.Тогтохбүрэн ахлагчтай багт 10 сая төгрөг олгожээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.