Дархан-Уул: Хоол хүнсний хаягдлыг био бордоо болгоно
Хөдөөгийн баясгалан
2024-05-31
Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи, бизнесийн сургууль Өмнөд Солонгосын Инчеон болон Кумсан инновацын кластерын салбарыг Дархан-Уул аймагт өнөөдөр албан ёсоор нээлээ. Инчеоны төв нь байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоол хүнсний хаягдал, ялангуяа махан хоолноос гарсан хаягдлыг гурав хоногийн дотор био бордоо болгох ажээ. Мөн энэ салбар төвөөр дамжуулан гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа, технологиудыг Дарханы аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд танилцуулж, цаашлаад үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гүүр нь болж өгөх юм. Харин Кумсаны төв нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа, судалгаа явуулна. Өмнөд Солонгосын хэмжээнд нийт 14 инновацийн кластер үйл ажиллагаагаа явуулдгаас хоёр нь ийнхүү Дархан-Уул аймагт салбараа байгуулав. Инчеон инновацын кластерт 200 гаруй ААН гишүүнчлэлтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.