images

Австралийн компани Өмнөговьд метан хийн нөөц илрүүлэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-21


     Энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суман дахь “Номгон-9П” цооногоос нүүрсний метан хий гарч эхэлжээ. Ашигт малтмал, газрын тосны газар 2018 онд Австралийн“Жи Өү Эйч” ХХК-д Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх олгосон юм. Тэгвэл тус байршилд туршилтын хайгуул, өрөмдлөг хийсэн нь ийнхүү үр дүнгээ өгсөн байна. Түүнчлэн уг газарт хайгуул, метан хийн нөөцийг илүү нарийвчлан тогтоох ажлыг үргэлжлүүлэхээр болжээ. Метан хийн нөөц Монголд илэрч, олборлох боломжтой болбол түүхий нүүрснээс татгалзаж, экологийн цэвэр түлш ашиглах боломжтой болно. Мөн цахилгаан станц, жижиг зуух, төмөрлөгийн үйлдвэр, их даацын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээг хийн түлшээр хангах чухал ач холбогдолтой гэнэ.

Гэрэл зургийг: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын цахим хуудас

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.