images

Дундговь аймгийн хоёр суманд нисдэг тэрэг буух талбайтай болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-21


     Дундговь аймгийн Говь-Угтаал, Дэлгэрхангай сумдад бага оврын хөлөг онгоц газардах зурвас байгуулахаар болжээ. Тус сумдынхан Иргэний нисэхийн ерөнхий газар, Дундговь аймгийн нисэх буудлын удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу энэ сарын 15-ны өдөр мэргэжлийн баг ажиллаж, онгоц газардах цэгүүдийг тодорхойлж сонгосон байна. Энэ ажлыг хийснээр онцгой байдал, яаралтай түргэн тусламж хүргэх үед цаг хугацаа хэмнэх болон орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тустай юм. Мөн орон нутагтаа агаарын хөлөг болон нисдэг тэрэг буух талбайтай анхны сумд болох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.