images

Оньсого мэт аварга яст мэлхий олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-18


     Испани улсад одоогоос 80 сая жилийн өмнөх үеийн 3,74 метрийн урттай далайн аварга яст мэлхийн чулуужсан биет олдсон тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тус улсын зүүн хойд нутгийн Кал Торадес хэмээх газраас олдсон энэхүү чулуужсан яст мэлхий нь өнөөг хүртэл илэрч байгаагүй шинэ төрөл бөгөөд түүнд “Оньсого мэт аварга яст мэлхий” гэсэн утга бүхий “Leviathanochelys aenigmatica” гэсэн нэр өгчээ. 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 6 жил малтлага хийж илрүүлсэн ч одоогоор бүрэн гаргаж дуусаагүй байгаа бөгөөд нийт урт нь 3,74 метр орчим хэмээн таамаглаж байгаа ажээ. Зөвхөн аарцагных нь хэмжээ 88,9 см, урт нь 39,5 см ажээ. Судлаачид энэхүү аварга яст мэлхийг 80 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавийн сүүл үед хамаарна хэмээн үзжээ. Энэхүү шинэ олдворын судалгааны дүнг “Scientific Reports” шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.