images

Сайн үнэлгээтэй багш нарт үндсэн цалингийн хувиар урамшуулал олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     Энэ сарын 14-нөөс 16-ныг хүртэл төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийг цахимаар үнэлэх ажил орон даяар болж өнгөрлөө. Энэ нь багшийн ажлыг сурагчдаас, сургуулийн ажлыг багш эцэг эхээс нь үнэлгээ хийлгэж жилд хоёр удаа зохион байгуулдаг ажил ажээ.  Энэ жил төрийн өмчийн 31 сургууль, 36 цэцэрлэг хамрагджээ. Төрийн өмчийн 36 цэцэрлэгийн үнэлгээнд 1847 эцэг эх, асран хамгаалагч, комиссын 175 гишүүн, Боловсрол шинжлэх ухааны газрын 12 мэргэжилтэн хамтарчээ. Асуулгаар цэцэрлэгийн багш нарын үйл ажиллагааны ахиц, үр дүн, багшийн мэргэжлийн хөгжил, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, орчны үзүүлэлтүүдийг тодруулахыг зорьсон байна. Харин ЕБС-ийн 31 байгууллагын үнэлгээг  140 комиссын гишүүнтэйгээр хийжээ. Мөн сургууль цэцэрлэгийн багш нарын үнэлгээг тус бүрт нь цахим тайлангийн системд оруулсан байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуулийн багш нар "Гүйцэтгэлийн үнэлгээ"-гээр сайн дүн авсан тохиолдолд үндсэн цалингийн хувиар мөнгөн урамшууллыг тооцон олгох ажлыг Боловсролын ерөнхий газар улсын хэмжээнд хариуцан зохион байгуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.