images

Дорноговь: “Говийн чоно” онцгой байдлын олон улсын сургуулилалт болж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2024-05-09


   Арав дахь удаагийн “Говийн чоно-2024” онцгой байдлын олон улсын сургалт, дадлага сургууль мягмар гарагт Дорноговь аймагт эхлэв. Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын хамтран зохион байгуулдаг уг арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжлэх юм. Энэ жилийн дадлага сургуульд Монгол, Австрали, Балба, Бангладеш, Вьетнам, Канад, Мальдив, Өмнөд Солонгос, Тайланд, Филиппин, Франц, Шри Ланка, Энэтхэг, АНУ-ын хүчний, хууль сахиулах, онцгой байдлын, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын 350 гаруй төлөөлөгч оролцож байна. Манай улсаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөллүүд оролцож байгаа юм. Сургуулиар гал түймэр, химийн хорт бодисын голомт, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх дадлага хийнэ. Энэ сургалт, дадлага сургууль нь “Номхон далайн орнуудын гамшигт тэсвэртэй байдлын дадлага сургууль, солилцооны хөтөлбөр”-ийн нэг хэсэг болдог байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    👍👍

    2024-05-09

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.