images

Тамирчид гэмтлийн дараах сэргээн заслийн эмчилгээг үнэгүй хийлгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Парисын олимпыг дуустал Үндэсний олимпын хороотой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд шигшээ багийн тамирчид болон олимпын тамирчид эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой болсон байна. Тус эмнэлэг спортын гэмтэл болон сэргээн заслын аппарат, тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн тамирчдын сэргээн засалд зориулсан тусгай тасгийг нээжээ. Ингэснээр эх орондоо өндөр зардал бүхий эмчилгээг хийлгэх боломжтой болсон юм. Тэгвэл өчигдөр төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс шинэ эмчилгээ, шинэ технологи танилцуулах өдөрлөг зохион байгуулсан бөгөөд олимпын болон шигшээ багийн тамирчдын төлөөлөл энэхүү өдөрлөгт оролцжээ. Үүнд гэмтлийн үений хагалгаа хийгддэг 4К дуранг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, “shockwave” буюу өндөр давтамжтай долгионоор сэргээн засах үйлчилгээ, ясны нягтыг тодорхойлох чиглэлийн хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ дурдсан юм. Эдгээр тоног төхөөрөмж улсын эмнэлгүүдэд бараг байдаггүй бөгөөд хувийн эмнэлгүүдэд цөөн тоотой байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.