images

Хөвсгөл аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     Хөвсгөл аймагт баригдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгатай улсын комисс танилцаж хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ. Азийн хөгжлийн банкны 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй уг төслийн хүрээнд иргэдийн тэгш оролцоо, үйлчилгээг сайжруулахаар хийж буй ажлын нэг нь энэ ажээ. Тус төвийн барилга ашиглалтад орсноор 30 гаруй ажлын байр бий болж, эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээний хүртээмж сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд учирдаг бэрхшээлээс хөнгөвчлөх зорилготой юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд тус төв  хэрэгцээтэй байгаа 7000 орчим насанд хүрэгчид байгаагаас 512 нь хүүхэд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.