images

"Оюу-толгой" компанийн Нээлттэй өдөрлөг маргааш эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     "Оюу толгой" компанийн зүгээс уламжлал болгон зохион явуулдаг нээлттэй өдөрлөг маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад, Баян-Овоо, Манлай, Ханбогд зэрэг сумдад болно. Өдөрлөг энэ сарын 23-нийг дуустал үргэлжлэх ба Хамтын ажиллагаа-Хөгжлийн хурдасгуур хөтөлбөрийн дагуу компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг мэргэжилтнүүдтэй нь уулзаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумуудтай 2015 оны 4 дүгээр сард “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан аж. Уг гэрээ нь орон нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэд бүтэц, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэргээр тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх агуулга тусгагдсан байна. Тус компани орон нутагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний эхний жилийн таван сард эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, орон нутгийн дэд бүтэц, бэлчээрийн менежмент, малчдын худгийг сэргээх зэрэг ажлуудад нийтдээ 780 мянга орчим ам.доллар зарцуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.