images

Манай улс АНУ-ын цагаачлалын бус визний хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас гаргасан ирэх оны цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт манай улс багтжээ. Уг албанаас тавьсан шаардлагыг өмнөх жилүүдэд манай улс бүрэн хангаж байсан тул ийнхүү үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болжээ. Жил бүр АНУ-ын Иргэншил, цагаачдын албанаас энэ хөтөлбөрт хамруулах улсуудын жагсаалтыг шинэчилдэг бөгөөд энэ жил 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасны дотор манай улс багтсан нь энэ юм. Мөн уг хөтөлбөрт хамрагдах зорилгоор элчин сайдын яаманд ярилцлаганд ирэхдээ иргэд өргөдлийн баримтын дугаараа авчрах ёстой гэнэДээр дурьдсан хоёр шалгуурын хувьд Н-2А буюу ХАА-н түр ажилчид, Н-2B буюу ХАА-н бус түр ажилчид гэсэн тодорхойлолттой ажээ. Тухайлбал АНУ-ын ажил олгогчдод ажиллах хүч дутмаг байгаа үед гадаадын иргэдийг улсдаа түр хугацаагаар авчирч,  хөдөө аж ахуйн ажил хийлгэхийг зөвшөөрдөг бөгөөд энэ нь H-2A цагаачлалын бус визийн ангилалд  хамаардаг байна. Хөдөө аж ахуйн бус түр ажилчдын хувьд H-2B визний ангилалд хамаарах юм. Мөн тус улсын ажил олгогч, холбоод тухайн иргэний өмнөөс ажилчны зөвшөөрлийн өргөдлийг мэдүүлэх ёстой аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.