images

Их мастер С.Билгүүн шатрын бодлогын дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     Арабын Нэгдсэн Эмират улсад болж буй 45 дахь удаагийн Шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд их мастер С.Билгүүн дөрөвдүгээр байр эзэллээ. Тэрбээр 90 онооноос 77.75 оноо авсан байна. Дэлхийн 30 орны 82 бодогч 18 даалгаврыг зургаан үеийн турш биелүүлж өрсөлдөхөд манай улсын тамирчин эхний гурван үеийн турш илүүрхэж байжээ. Харин хамжаа мадын бодлогын үед оноо алдсан байна. Дэлхий дээр шатар тоглолтын болон шатрын бодлого бодолтын их мастер цолтой 10 хүрэхгүй хүн байдгийн нэг нь С.Билгүүн гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Тэрбээр шатрын бодлого бодолтын залуучуудын дэлхийн аварга юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.