images

Дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 223 сая төгрөг төвлөрүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-17


      Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг өчигдөр цахимаар зохион байгуулав7 дахь удаагийн энэ дуудлага худалдаанд 9 цагаас эхлэн нийт 20 байршил дахь газрыг оруулсанд 50 иргэн, хуулийн этгээд оролцжээ. Үүнээс 14 газар эзэнтэй болж, хоёр газрын худалдааг Засгийн газрын 10 дугаар тогтоолд заасны дагуу ганц оролцогчтойн улмаас хүчингүй болгосон байна. Ингэснээр нийслэлийн төсөвт 223.1 сая төгрөг төвлөрөхөөр болжээ. Дуудлага худалдаа www.mle.mn цахим хаягаар явагдаж үйлдвэрлэлийн барилгын зориулалттай нэг, нийтийн үйлчилгээний цогцолборын зориулалттай  гурав,  жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн 11 газрыг оруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.