images

10 баримт: Дэлхийн философийн өдөр

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-17


  1. 1. Жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэхийг ЮНЕСКО уриалжээ.
  2. 2. Энэ өдрийг анх 2002 оны 11 дүгээр сарын 21-нд тэмдэглэж байв.
  3. 3. Харин 2005 онд Парист болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын үеэр Философийн өдөртэй болох, түүгээр дамжуулан боловсрол олгох тухай хэлэлцсэн юм.
  4. 4. Улмаар 2007 онд ЮНЕСКО-гоос Парисын 33 дугаар бага хурлын тэмдэглэл, хөтөлбөрийг 726 хуудаст нэгтгэн араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр эмхэтгэн гаргажээ.
  5. 5: Манай улс Философийн өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж байна.
  6. 6. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэнд “Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүй: Онол-арга зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.
  7. 7. Жил бүрийн Философийн өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн сэдэв “Ирээдүйн хүн төрөлхтөн” юм байна.
  8. 8. Энэ өдрийн зорилго бол хүмүүс хоорондоо философийн үзэл санаагаа хуваалцах, мэтгэлцэх, олон нийтийн философийн тухай ойлголтыг нэмэгдүүлж түүгээр дамжуулах боловсрол олгох юм.
  9. 9. Дэлхийн философийн өдрөөр Мартин Лютер Кингийн төрсөн өдөр тохиодог.
  10. 10. Эртний Грекийн философич Пифагор философи гэдэг үгийг анх хэрэглэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.