images

Хустайгаас Төв аймагт 100 тарвага нутагшуулжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-04-17


   Хустайн байгалийн цогцолборт газраас өнгөрсөн онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулжээ. Үүнээс 100 толгойг нь Төв аймгийн хоёр сумын нутагт нутагшуулсан байна. Тухайлбал, тус аймгийн Баян-Өнжүүл сумын Баянгийн уул Сөдөтийн ам болон Халзангийн гол, Өндөрширээт сумын Сантын ар гэх газарт тархаан байршуулжээ. 2021 онд 50 толгой тарвагыг нутагшуулж байсан Баян-Өнжүүл суманд цус сэлбэх зорилгоор ахин 50 тарвага нутагшуулж байгаа бол Өндөрширээт суманд тарвагагүй болж байжээ. Тарвагыг тухайн орон нутагт сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.