images

“Эрдэнэс тавантолгой” малчдад 10 гүний худаг гаргаж өгнө

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-04-12


  “Эрдэнэс Тавантолгой” компаниас энэ онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт бэлчээрийн мал усалгааны зориулалттай 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр болжээ. Тус компани орон нутгийн малчдаас өгсөн саналд үндэслэн нийгмийн хариуцлагын хүрээнд гүн өрмийн худаг гаргах санхүүжилтийг шийдвэрлэж, тохижуулах ажлыг хийж эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр эхний худгийг бүрэн дуусгаж Цогтцэций сумын Билгэх багийн малчдад хүлээлгэж өгчээ. Мөн малчдад худаг гаргаж өгөхийн зэрэгцээ худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглож, уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.