Хэнтийн сурагчид код бичиж өрсөлдөж байна
Хөдөөгийн баясгалан
2024-04-10
Хэнтий аймгийн Чингис хотын лаборатори Нэгдүгээр сургуульд "Миний кодын эхлэл" тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркийн багш, судлаач нар ахлах ангийн 24 сурагчдад вэбсайт бүтээх, HTML хэл, код бичих зэрэг анхан болон дунд шатны вэб програмчлалын суурь мэдлэг олгох сургалт оржээ. Харин хоёр дахь өдөр буюу өнөөдөр сурагчид гурав гурваараа найман багт хуваагдан өрсөлдөж байна. Ингэхдээ сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглаж өөрсдийн санаагаа хөгжүүлэн анхан шатны вэбсайт хийж үр дүнгээ танилцуулах бол шүүгч нар оновчтой өнгө дизайны шийдэл, багийн ажил зэргийг харгалзан 1-3 дугаар байранд шалгаруулна. Мэдээлэл, технологийн үндэсний парк энэхүү тэмцээнийг "Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд 21 аймагт бүгдэд нь зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Хэнтий аймаг найм дахь хакатон тэмцээн зохион байгуулсан газар болж байгаа юм.
.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.