images

10 баримт: Уур амьсгалын өөрчлөлт

Н.Ариунсайхан

10 баримт

2022-11-17


    Египет улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний 27 дугаар бага хурал (COP 27) саяхан болж өндөрлөсөн билээ. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчимтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтийн талаарх таны мэдэх ёстой 10 баримтыг хүргэж байна.

1. Уур амьсгалын өөрчлөлтийг “бууруулна” гэж ярьж, бичих нь буруу ажээ. НҮБ-аас гаргасан томьёоллоор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эсвэл сааруулах гэсэн хоёр арга зам байдаг гэнэ. 

2. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж жилийн хүйтэн өдрүүд 15 хоногоор буурч, халуун өдрүүд 24 хоногоор нэмэгджээ.

3. Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн байна.

4. Дэлхийн дундаж температур

- 1.5 хэмээр дулаарахад хөдөө аж ахуйд үр тариа ургах нөхцөл муудна

- 3 хэмээр дулаарахад загас үхнэ, уургийн хэрэглээ алдагдана.

- 4 хэмээр дулаарахад хоолны төлөөх дайн болох аж.    

5. 2050 он гэхэд дэлхийн улс орнууд хамтарч, хүлэмжийн хийг бууруулах тухай Парисын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрт улс орнууд өөрсдийн зүгээс дэлхийн дундаж температурыг 1.5-2 хэмд барихад хүчин чармайлт гаргах амлалт өгч, хүлэмжийн хийг бууруулах ажилд идэвхийлэн оролцох үүрэг даалгавар авчээ. Үүнд манай улс ч мөн нэгдсэн юм.

6. Уур амьсгалын өөрчлөлтийг бусад байгаль орчны бохирдлоос ялгаж салгах нь зүйтэй. Тухайлбал байгаль экосистемийн бохирдол, үер ус, хог хаягдал зэрэг нь гагцхүү хүний үйл ажиллагаанаас гардаг зүйл юм.

7. Одоогоор дэлхийн дундаж температур 1.1 хэмээр дулаарсан байна.

8. Голын эргийн ургамлуудыг арчилж хамгаалах, намгийн доод хэсэгт нүүрсхүчлийн хий ихээр агуулагддаг тул хөндөхгүй байх, хоолноос гарсан хог хаягдлыг бордоо болгох зэрэг нь хүлэмжийн хийг бууруулахад тустай хамгийн энгийн алхам юм.

9. Дэлхийн дулаарал хүчтэй явагдаж байгаа энэ үед хүний үйл ажиллагааны нөлөө, байгалийн гамшигт үзэгдлээс 120 дахин их нөлөө үзүүлж байгаа.

10. Дэлхийн дулаарлыг мэдэж болдог хамгийн энгийн арга нь модны жилийн цагариг ажиглах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.