images

Архангайд хүнсний чиглэлийн 74 үйлдвэр, цех ажиллаж байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-17


     Архангай аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн 74 үйлдвэр, цех 239 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тэдгээр нь аймгийнхаа хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангаж 40 мянган тонн мах, 35 сая литр сүү, 32 мянган тонн гурил бэлтгэж нийлүүлдэг байна. Мөн дотооддоо махны хэрэгцээгээ 100 хувь хангадаг бөгөөд аймгийн хэмжээнд  хүнсний нөөц хангалттай байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлжээ. Зарим сумдад ч мөн хүнсний үйлдвэр, цех шинээр нэмэгдэж байгаа аж. Тухайлбал Эрдэнэбулган суманд шинээр 50 тонны багтаамжтай төмс, хүнсний ногооны механикжсан нэг зоорь, Булган суманд 40 тонны хөргүүртэй агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.