images

10 баримт: "Парис-2024" Олимпын наадмын бэлгэдэл

Б.Бадамзул

10 баримт

2022-11-16


  1. 1. “Парис-2024” Олимпын наадам эхлэхээс 600 өдрийн өмнө Олимпын бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа.
  2. 2. Ирэх Олимпын бэлгэдэл сахиус улаан өнгийн конус хэлбэртэй малгай юм.
  3. 3. Phryges гэдэг энэ малгайг Францын хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс өмсдөг байжээ.
  4. 4. Тиймээс энэ малгай Францын эрх чөлөөний бэлгэдэл болдог.
  5. 5. Бүр анх гэвэл одоогийн Туркийн нутагт оршиж байсан Фриж улсын иргэд ийм малгай өмсдөг байв.
  6. 6. Хүүхэд залуусын сонирхлыг татахын тулд малгайг тоглоомын дүрээр нүд, ам, хөлтэй хийсэн.
  7. 7. Олимпын бэлгэдэл малгай Паралимпийнхээс арай жижиг хэмжээтэй.
  8. 8. Харин Паралимпын малгай том хэмжээтэйгээс гадна нэг хөл нь хиймэл аж.
  9. 9. Тус бэлгэдлийг монголоор фриж гэж дуудна.
  10. 10. Олимпын бэлгэдлийн талаар “Парис-2024” брэндийн захирал Жюли Матихин “Бид өөрсдөөсөө Францын мөн чанарыг агуулсан сахиус юу байх болох вэ гэж асуухад хариулт нь амьтан биш үзэл санаа байсан. Тиймээс энэ малгайг сонгосон” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.