images

Говь-Алтай: Японы тусламжийн хөрөнгөөр хүчирхийллээс хамгаалах төв барина

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2024-03-20


   Монгол улсад суугаа Японы Элчин сайд Масарү Игавахара, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар өнгөрөгч 15-ны өдөр “Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслийг 1990 оноос Японы Засгийн газрын дэмжлэгээр Монголд хэрэгжиж байгаа “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Төслийн санхүүжилтийн дээд хэмжээ нь 683 сая төгрөг буюу 203099 доллар бөгөөд Есөнбулаг суманд уг төвийг барьснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд аюулгүй орчинд хамгаалуулах боломжтой болно. Сонирхуулахад, уг төсөл Японы Засгийн газраас Монголд хэрэгжүүлэх 603, тус аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.